Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ “ААВААРАА БАХАРХАНА” УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Боловсролын Хэлтэс үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Монгол хүн” хүмүүжлийн аяны үйл ажиллагааг идэвхжүүлж, хүүхдийн эрх хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд аавуудын үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх сургуулийн сургалт хүмүүжлийн ажилд аавуудыг татан оролцуулах, хүүхдүүдэд ааваараа бахархах сэтгэлийг бадраах зорилгоор “ААВААРАА БАХАРХАНА” уулзалт өдөрлөгийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.

Үйл ажиллагаанд нийт 200 гаруй төлөөлөгч оролцлоо. 
Тус уулзалт өдөрлөгийг дүүргийн сургуулийн нийгмийн ажилтнуудын санаачилгаар ХУД-ийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс, ГБХЗХХ, ДЗМ ХУОНХ, 118-р сургууль, Хан-Уул Дуу Бүжгийн Чуулгын хамтын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдлаа.

Уулзалт өдөрлөгт НИТХ-ын төлөөлөгч, нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал, ХУД-ийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Боловсролын Хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төвийн захирал Ц.Эрдэнэбаатар, ХУД-ийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд, ЕБС-ийн захирлууд, Нийгмийн ажилтнууд, Дэлхийн Зөн Монгол Хан Уул Орон Нутгийн Хөтөлбөрийн ажилтан Ю.Одгэрэл, ЕБС-ийн сурагчдын аавуудын төлөөлөл оролцлоо.

НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн Бодлогын Хороон дарга Д.Мөнхжаргал “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд зохион байгуулагдаж буй ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, боловсролын чанарын шинэчлэлд аавуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг тодорхойлон илтгэл тавьсан.

Мөн Гэр бүл судлаач Т.Намжил “Хүүхдийн хүмүүжилд аавуудын үүрэг” сэдвээр, “Монголчуудын уламжлалт хүүхэд хүмүүжлийн арга ухаан” сэдвээр 18-р сургуулийн нийгмийн ажилтан Д.Дашмягмар, “Хүүхдийн хөгжил, оролцоонд аавуудын дэмжлэг” сэдвээр ХУД-ийн Хүүхдийн Холбооны тэргүүн, 118-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Бадамзул, “Сайн аав” сэдвээр 75-р сургуулийн төлөөлөгч Д.Нямдорж нар тус илтгэл хэлэлцүүллээ.

“Аавдаа бичих захидал” уралдаанд шалгарсан шилдэг 3 захидлыг уншиж танилцуулан Өдөрлөгт оролцогчдын санал сэтгэгдлийг сонсон нэгдсэн Уриалга гаргаж, цаашдын ажилдаа тусган хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсынхаа айсуй цагийн эзэд болсон, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хайр халамж, халуун сэтгэлээ зориулж, бусдыгаа манлайлан үлгэрлэж яваа өрх гэрийн ноён нуруу, өнөд мандах эх орныхоо өмөг түшиг болсон бахархалт аавуудыг алдаршуулж, шагнаж урамшууллаа.