Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн 10 жилийн ойн хүрээнд физикийн судлагдахууны баг, 41 дүгээр сургуулийн Байгалийн ухааны нэгдэл хамтран 2018 оны 03 сарын 21-ны өдөр төрийн өмчийн ЕБС-иудын VIII ангийн сурагчдын дунд “Физикийн-АСТ”-ийг амжилттай зохион байгууллаа.
Дүүргийн хэмжээнд цахим болон бодит туршилт, физикийн бодлого зэргийг АСТ-д оруулснаараа онцлог байлаа.
Тэмцээнд сургуулиудаас шалгарсан 9 баг, 45 сурагч, 8 багш оюун ухаанаа уралдуулан оролцсон бөгөөд Нэгдүгээр байранд Д.Нордууд багштай 18-р сургуулийн баг, Хоёрдугаар байранд Ц.Бямбацэцэг багштай 118- р сургуулийн баг, Гуравдугаар байранд Д.Балдирцогзолмаа багштай 10-р сургуулийн баг, тусгай байранд Б.Ууганбаяр багштай 52 р сургуулийн баг мөн Н.Баасанжаргал багштай 32-р сургуулийн баг тус тус шалгарлаа.
41 дүгээр сургуулийн 9а ангийн “Эцэг эхийн зөвлөл” шагналын санг ивээн тэтгэн бидний ажлыг дэмжин ажилласанд талархал илэрхийлье.