Хан-Уул
Мэдээлэл

“ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭХ, ЭРХ ХЯЗГААРЛАХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ЭТГЭЭДЭД ХЯНАЛТ ТАВИХ НЬ” СЭДВЭЭР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасаг дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газартай хамтран “Шүүхийн шийдвэрээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих нь” сэдвээр зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хурлын танхимд зохион байгууллаа.

Уулзалтад Хан-Уул дүүргйин Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасаг, дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний  хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтаас хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулан ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар боллоо.