Хан-Уул
Мэдээлэл

“УС БА БАЙГАЛИА ХАЙРЛАН ХАМГААЛАХАД БИД БЭЛЭН” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар тунхагласан.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Нийслэлийн боловсролыг газраас зохион байгуулсан “Ус ба байгаль” сургалтыг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн дүйцсэн хөтөлбөрийн холимог бүлгийн сурагчдад зохион байгууллаа.

Сургалтаар ус байгальд орших байдал, дэлхийн буюу монгол орны усны нөөц, усны ашиглалт ба хэрэглээ, ус ба байгаль, усны хэрэглээ гэсэн агуулгаар явагдлаа.

Ус нь хүний амьдралын амин чухал хэрэглээ, юугаар ч орлуулшгүй чандмань эрдэнэ ба түүний үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүйд оршдог. Дэлхий дээр байгаа нийт усны 1 хувь нь цэвэр ус байдаг.

Цэвэр усны нөөцийн асуудал хүн ам ихээр суурьшсан томоохон хотуудын хамгийн гол санаа зовоосон асуудлуудын нэг болоод байна. Иймд усны бохирдол түүнээс үүсч болох хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд яг одооноос та бидний амьдралын зөв дадлыг хэвшүүлэх нь  зүйтэй гэдгийг ойлголтыг өглөө.

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн сурагчдын зүгээс эх дэлхий, байгалиа хайрлан, усыг зүй зохистой хэрэглэхийг уриалж байна.