Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН ГЭРЭЛТҮҮЛГИЙН АСАЛТ 98,5 ХУВЬТАЙ БАЙНА

Дүүргийн хэмжээнд алслагдсан хороод буюу 10,12,13,14-р хороодын хүчдэлийн уналттай суурьшлын бүсүүдэд 56вт-ийн лед гэрлүүд ихээр шатдаг. Иймд Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс шатсан гэрэлтүүлэгч толгой шинээр сольж хороодын хэсгийн ахлагч нараар шалгуулж гүйцэтгэлийг тогтмол баталгаажуулан ажиллаж байна.

Дээрх хороодын гэрэлтүүлгийн аслатын хувь дунджаар 98,5 хувьтай байна.

Мөн дулаан улирал ирсэнтэй холбоотой гэрэлтүүлгийн тэжээлийн болон группын кабельд гэмтэл их илэрч байгаа бөгөөд Баруун Түгээх Төвтэй хамтран кабелийн гэмтлийг түргэн шуурхай засвар орууллаа.

2018 оны 3 дугаар сарын 19-нөөс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хийсэн засвар арчлалтын мэдээлэл хүснэгтээр:

Хороод Хийгдсэн ажлууд ажлууд Засвар хийсэн огноо
 

8-р хороо

56вт-ийн лед бууруулагч нийт 28 ширхэгийг сольсон. Гэрэлтүүлгийн цайр, нүүр их цэвэрлэгээ хийгдэж, шонгийн хазгай муруйг тэгшлэх. 2018-03-19
 

9-р хороо

56вт-ийн лед бууруулагч нийт 12 ширхэгийг сольсон Гэрэлтүүлгийн цайр, нүүр их цэвэрлэгээ хийгдэж, шонгийн хазгай муруйг тэгшлэх. ГГУСамбарын техник үйлчилгээ бүрэн хийгдэх.  

2018-03-20

 

10-р хороо

56вт-ийн лед бууруулагч нийт 32 ширхэгийг сольсон Групп хоорондын агаарын СИП кабелийн татлага чангалах, фаз тэнцэтгэл, холболтын зажем чангалгаа 2018-03-21
 

12-р хороо

56вт-ийн лед бууруулагч нийт 36 ширхэгийг сольсон Групп хоорондын агаарын СИП кабелийн татлага чангалах, фаз тэнцэтгэл, холболтын зажем чангалгаа 2018-03-22
 

13-р хороо

56вт-ийн лед бууруулагч нийт 15 ширхэгийг сольсон Групп хоорондын агаарын СИП кабелийн татлага чангалах, фаз тэнцэтгэл, холболтын зажем чангалгаа 2018-03-22

Хорооодын Засаг дарга нарын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр гарсан 5 дугаар хорооны асахгүй байгаа 17 гэрэлтүүлэг, 12 дугаар хорооны 369 дүгээр ангийн гэрэлтүүлэг,14 дүгээр хорооны 6 гэрэлтүүлгийг асаах үүрэг даалгаврыг 100% биелүүлж засвар үйлчилгээ хийж дуусаад байна.