Хан-Уул
Мэдээлэл

“ХӨДӨЛМӨР АМЬДРАЛЫН БАТАЛГАА” ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ХҮРГЭХ, НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Иргэдийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх, ажил хайгч иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ганцаарчилсан зөвлөгөө өгөх, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах зорилгоор   “ХӨДӨЛМӨР АМЬДРАЛЫН БАТАЛГАА” өдөрлөгийг 2018 оны 03 сарын 28-нд 10:00-14:00 цагийн хооронд дүүргийн ийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт: Хороодын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд өөрийн хороодын хөдөлмөр эрхлээгүй иргэдийг идэвхитэй оролцуулсны зэрэгцээ, Хөдөлмөр эрхлэлтийн албанаас 27 аж ахуйн нэгжид өдөрлөгийн зар хүргэснээс “Скай Профешнл” ХХК, “ОБ Пластик” ХХК, “И И Эс” ХХК, “Монгол Амжилт” ХХК, Номин холдинг, Кашмер холдинг, БНХАУ-ын төмөр замын 20-р товчоо, “Гранд принц” ХХК, “BSB Сервис” ХХК,  “Таван Богд” групп зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд оролцлоо.

 

Ажил идэвхитэй хайж буй 190 иргэдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэн, тэдгээрийг ажил олгогч байгууллагууд нээлттэй  ажлын байрандаа судалж, хүний нөөцөө бүрдүүлсэн байна.