Хан-Уул
Мэдээлэл

МАЛЫГ ТУХАЙН ОРОН НУТАГТ БУЦААХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын Онцгой комиссын 2017 оны 02 тоот албан даалгавар, дүүргийн Засаг даргын 2018 оны А/81 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд мал амьтны шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглосонтой холбогдуулан малын гарал үүслийн гэрчилгээгүй зөвшөөрөлгүй орж ирж буй малыг тухайн орон нутагт буцаах арга хэмжээг авч ажиллаж байна.

Иргэн та :

  • Зөвшөөрөлгүй мал,амьтан дүүргийн нутаг дэвсгэрт оруулахгүй байх;
  • Өөрийн мал, амьтанг бусад аймаг, сум дүүрэгт шилжүүлэх бол харьяа мал эмнэлэг үржлийн нэгж болон хороо, Мэргэжлийн хяналтын хэлтэст хандана уу.


Мал, амьтны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг дүүргийн 77771965/513/ утсанд хүлээн авч байна.