Хан-Уул
Мэдээлэл

ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит “Хүүхдийн урлагийн их наадам” дүүргийн Соёлын ордонд эхэллээ. Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг үндэсний өв уламжлал, ёс заншилтай хослуулан хэрэгжүүлж, эрүүл чийрэг бие бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, иргэнийг төлөвшүүлнэ гэсэн зорилтыг үндэслэн “Хүүхдийн урлагийн их наадмыг” зохион байгуулагдаж байгаа билээ.

Үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд АА-ны дарга Ж.Ичинноров, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн, иргэдийн төлөөлөл оролцлоо.


Уралдааны зорилго Хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлж улмаар хөгжмийн багш нарын мэдлэг, ур чадварыг сайжруулахад оршино.

Уралдаан 3 үе шаттайгаар гурван өдөр үргэлжлэнэ. Оролцох төрлүүд:

Сургуулийн өмнөх боловсрол:

1.         Монгол ардын бүжиг / 6-12 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно. /

2.         Хамтлаг хөгжим / 3-6 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно. /

3.         Хамтлаг дуу / 4-6 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно. /

4.         Гоцлол дуу

Ерөнхий боловсролын сургууль:

1.         Монгол ардын бүжиг / 8-12 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно /

2.         Чөлөөт бүжиг / 8-12 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно /

3.         Хамтлаг хөгжим / 6-12 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно /

4.         Хамтлаг дуу / 4-6 хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно /

5.         “Театр миний амьдралд” / Жүжигчилсэн тоглолт- ахлах насны 1-12 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно / 3 мин

6.         Язгуур урлаг /уртын дуу, бий биелгээ, ерөөл магтаал, хөөмэй, исгэрээ, уран нугаралт г.м / 1-12 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно.

7.         Гоцлол дуу  6-13 нас

8.         Гоцлол дуу 14-18 нас

Жич: Гоцлолоос бусад төрөлд нэг сургуулиас нэг л үзүүлбэр оролцоно.

Хамрах хүрээ, насны ангилал:

Хан-Уул дүүргийн ЕБС, СӨБ-ын 4-18 насны хүүхдүүд оролцоно.

Шалгаруулах журам:

·  Хувцаслалт шаардлага хангасан байх

·  Фонограмм бичлэг чанарын шаардлага хангасан байх

·  Тайзны соёл, ирц бүрэн байх /Урлагийн төрөл бүр дээр/

·  Шилдэг ЕБС, шилдэг СӨБ тус бүрийг авсан медалийн чанар, зохион байгуулалт, дээрх шалгуурын журмыг харгалзан үзэж байр эзлүүлнэ.

·  Нэгдсэн шалгаруулалтыг мэргэжлийн уран бүтээлчид шүүн явуулна.

Шагнал урамшуулал:

Оролцогч хүүхдүүд төрөл тус бүр дээр:

·  Нэгдүгээр байр: Алтан медаль, өргөмжлөл

·  Хоёрдугаар байр: Мөнгөн медаль, өргөмжлөл

·  Гуравдугаар байр: Хүрэл медаль,өргөмжлөл/Гоцлол төрөлд хүрэл медаль-2/

·  Шилдэг ЕБС 1-3 байр / ХОББИ Цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйл/

·  Шилдэг СӨБ 1-3 байр / ХОББИ Цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйл/

·  Шилдэг ЕБС-ийн хөгжмийн багш-6 / ХОББИ Цом, өргөмжлөл, дурсгалын зүйлс /

·  Шилдэг СӨБ-ийн хөгжмийн багш-3 /ХОББИ Цом, өргөмжлөл, дурсгалын зүйлс /

Шалгаруулалт:

2018 оны 04 дугаар сарын 3, 5, 6-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болно.

4-р сарын 3-ний өдөр – СӨБ – Ардын бүжиг, хамтлаг хөгжим, хамтлаг дуу, гоцлол дууны төрлүүд

4-р сарын 5-ны өдөр – ЕБС – Ардын бүжиг, чөлөөт бүжиг, хамтлаг хөгжим, хамтлаг дууны төрлүүд

4-р сарын 6-ны өдөр – ЕБС – Зохиомжит төрөл, язгуур урлаг, гоцлол дуу 6-13 нас, гоцлол дуу 14-18 нас гэсэн дарааллаар үзүүлбэрүүдийг тус тус шалгаруулж байр эзлүүлнэ.

4-р сарын 6-ны өдрийн 17:00 цагт шилдэг ЕБС, СӨБ, багш нарын шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана.