Хан-Уул
Мэдээлэл

БАГШ НАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд ахмад багш, удирдагуудын дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 03 сарын 30-ны өдөр 41 дүгээр сургууль дээр зохион байгуулагдлаа.

Тэмцээний зорилго багш нарын эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, нийгмийн идэвхийг сайжруулах, гар бөмбөгийн спортыг сурталчилах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой.

Тэмцээнд холимог 8 баг оролцож хурд, хүч авьяас чадвараараа өрсөлдөж 1 дүгээр байранд 118 дугаар сургуулийн баг, 2 дугаар байранд 41 дүгээр сургуулийн баг, 3 дугаар байранд БУЦС-ийн баг тус тус шалгарч медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнийг 41 дүгээр сургуулийн захиргаа, НУЗАН, Биеийн тамирын секц хамтран амжилттай зохион байгууллаа.