Хан-Уул
Мэдээлэл

“ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ САЙЖРУУЛЪЯ” ТЭМЦЭЭН БОЛЛОО

Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд эмийн гаж нөлөө, эмийг хэрэглэх заавар, эмийн жор бичилтийн талаар мэдлэг ур чадвар хандлагыг сайжруулж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ САЙЖРУУЛЪЯ” сэдэвт асуулт хариултын танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд  Хан-Уул нэгдэлийн эмнэлэгийн Их эмч Д.Нарангэрэл,  Их эмч Ч.Цэцгээ,  Их эмч Ц.Аюурзана нар шалгарлаа.  Тус тэмцээнийг тогтмол зохион байгуулж байхыг оролцогч эмч нарыг зүгээс уламжиллаа. Цаашлаад үйлчилэгч нарт эмийн зохистой хэрэглээний талаар сургалт, мэдлэг, мэдээлэл өгч байхыг зохион байгуулагч нарын зүгээс уриалж ажлын амжилт хүслээ.