Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ШҮҮХ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хан-Уул дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааг шүүхүүдтэй хамтран ЕБС-ийн сурагчдыг хамруулах зохион байгуулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн  сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах  шатны шүүх хурлын үйл ажиллагаа, шүүхийн танхимтай танилцууллаа.

Хуваарийн  дагуу  26, 59 дүгээр сургуулийн  45 сурагч, 2 багшийн хамт Захиргааны  хэргийн шүүхийн танхимтай танилцах болон шүүх хурлын үйл ажиллагаа талаарх мэдээлэл сургалтыг  2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явуулж, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэн,  хуулийг  сахин биелүүлэх, зөв хэрэглэх ёс суртахуунд суралцан,  зөрчигдөж байгаа эрх,  хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн хамгаалах талаар ойлголтыг практикт тулгуурлан мэдэж авсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

Тус үйл ажиллагаа тогтмол зохион байгуулагдах бөгөөд сургалтанд хамрагдсан сурагчид сэтгэгдэл өндөр байгаагаа уламжиллаа.