Хан-Уул
Мэдээлэл

“ЭРҮҮЛ ЭНХИЙН ТӨЛӨӨ” ЭМЧ НАРЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс  үүсэн байгуулагдсаны түүхт 10 жилийн ойн хүрээнд олон сайхан арга хэмжээнүүдийг  боловсролын салбарын удирдах ажилтан, багш, ажилтнууд зохион байгуулж байгаа билээ.

Үүний нэг арга хэмжээ болох боловсролын салбарт ажиллаж буй эмч нарын дунд “Миний ирээдүй-Миний гарт” аяны хүрээнд “Эрүүл энхийн төлөө” ур чадварын тэмцээнийг Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 2018 оны 05 сарын 11-ны өдөр  135 дугаар сургууль санаачилан 28 дугаар цэцэрлэг, 130 дугаар сургууль хамтран амжилттай зохион байгууллаа.

Ур чадварын тэмцээний зорилго нь эмч нарын мэргэжлийн мэдлэг  ур чадвар, эрүүл мэндийн боловсролыг дэмжих, хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Тэмцээний нээлтэнд Хан-Уул дүүргийн  Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн

сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, эцэг эхийн төлөөлөл, хөгжөөн дэмжигчид оролцлоо.

Мөн сургууль,цэцэрлэгийн бяцхан шавь нар  уригдан ирсэн зочид төлөөлөгчдөд болон тэмцээнд оролцогч багуудад  урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нарын ажлыг өндрөөр үнэлэн  шагнаж урамшууллаа. Үүнд:

  • Засгийн газрын шагнал Эрүүл мэндийн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр29 дүгээр цэцэрлэгийн эмч Н.Оюунчимэг
  • Засгийн газрын шагнал Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”- ээр 59 дүгээр сургуулийн эмч О.Эрдэнэчимэг
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр 135 дугаар сургуулийн эмч О.Отгонзул, 134 дүгээр цэцэрлэгийн эмч Д.Амаржаргал
  • Боловсролын хэлтсийн Хүндэт өргөмжлөл”-өөр Ц.Оюунгэрэл
  • Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн нэрэмжит шагналаар 114 дүгээр сургуулийн эмч Г.Бямбадулам

Тэмцээний шүүгчээр:

  • Хан-Уул дүүргийн 3-р хорооны “Энх титэм” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Наранцэцэг
  • Этүгэн Их сургуулийн багш магистр С.Амгалан
  • Этүгэн Их сургуулийн багш магистр Н.Нарантуяа нар ажиллалаа.Тэмцээний I байранд Цахирмаа баг, II байранд Увидас баг , III байранд Тэмүүлэл баг тус тус шалгарлаа.

 

Тэмцээн:  багуудын мэндчилгээ, жүжигчилсэн тоглолт, асуулт хариулт, “Бидний туршлага” туршлага түгээн дэлгэрүүлэлт, гардан үйлдэл зэрэг төрлөөр явагдлаа.

Тэмцээний үеэр цэцэрлэг, сургуулийн “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ-ЭКО ХҮНС” амталгаат үзэсгэлэн гарлаа.