Хан-Уул
Мэдээлэл

АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ-БИД ОЛГОНО

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжилгүй иргэд, ажлын байран дээрээ хөгжих боломжийг тус төвийн компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтаар олгодог билээ.

Энэ удаагийн сургалтанд “Худалдан авах ажиллагааны алба”-ны ажилтан албан хаагчид компьютерийн ахисан түвшний сургалтанд хамрагдлаа. Сургалтаар дараах мэдлэг чадварыг эзэмшүүлсэн. Үүнд

  • Microsoft office хялбаршуулсан 100 үйлдэл
  • Microsoft office word программын нэмэлт цэсний үүрэг /Design-Layout-format/
  • Microsoft excel программын нэмэлт цэсний үүрэг /auto sum-symbol-data-sort-freeze panes/
  • Microsoft powerpoint программын design-transitions-Animations
  • Adobe Photoshop программ
  • Давхаргатай ажиллах
  • Цээж зураг янзлах
  • Өнгө өгөх
  • Хувилах
  • Эвлүүлэг хийх
  • Танилцуулга зэрэг онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Та компьютерийн сургалтанд  хамрагдахыг хүсвэл:

  1. Хорооны Засаг даргын тодорхойлолт
  2. 1% цээж зураг
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Албан байгууллага сургалт авах хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ.

Хаяг: ХУД-ийн 3-р хороо, “Тохижилт үйлчилгээ” ХХК-ний 2 давхарт

Холбогдох утас:99030489