Хан-Уул
Мэдээлэл

АМЖИЛТТАЙ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ НЭГ АЛХАМЫГ ХАМТДАА ХИЙЛЭЭ

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн ээлжит сургалтанд Хан-Уул дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгч 5 иргэн хамрагдаж амжилттай төгслөө. Хүсний дэлгүүр болон худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ажлын цагаан бээлийн үйлдвэрлэдэг зэрэг өөрийн бизнесээ эхлүүлээд тодорхой хугацааг өнгөрсөнч “бизнес эрхлэгч” гэдэг талаасаа өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай юм байна гэх зорилгоор дээрх үйлдвэр эрхлэгч нар маань энэ удаагийн сургалтанд хамрагдаж үр дүнгээ үзлээ.

Манай төвөөс үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулж, бизнесийн соёлд суралцуулах зорилгоор тогтмол зохион байгуулдаг тус сургалтанд дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хүн бүхэн үнэ төлбөргүй хамрагдаж мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэх бүрэн боломжтой.

Манай дараагийн сургалт 11 дүгээр сард зохион байгуулагдах тул бизнес эрхлэгч та бүхэн өргөнөөр хамрагдана уу.

Харилцах утас: 7000-7012