Хан-Уул
Мэдээлэл

“1М2 ЭКО” АЯНЫ ТАЙЛАНТ, ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эко дүүрэг-ногоон хөгжил” зорилт, “Тохижилт, үйлчилгээг сайжруулах жил”,  “НЭГ ХЭЛТЭС-НЭГ АЖИЛ” ажлын хүрээнд ХУД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,“АДРА” ОУБайгууллага, 5, 6 хороодтой хамтран “1М2 ЭКО АЯН”-ыг 03 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулан ажиллалаа.

“1М2 ЭКО АЯН”-ны зорилго нь : Байгаль орчноо хайрлан хамгаалах, тогтвортой хөгжлийн боловсролыг бүх нийтэд үе шаттайгаар эзэмшүүлэн, цэвэр аюулгүй орчныг бүрдүүлэн, туршлагыг түгээхэд, хамтран суралцаж, бүтээн дэлгэрүүлэхийн тулд хариуцсан 5, 6 хорооны 20-н  өрхийг сонгон авч сургалтыг зохион явууллаа.

Сургалтаар 1м2 тайлбайг хэрхэн бэлтгэх, хөрс, бордоог зөв тааруулах, үр үрсэлгээ бэлтгэх арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн өргөст хэмх, хулуу, броккли, чинжүү, гоньд, бууцай, салат, эрдэнэшиш, улаан лооль, тарвас зэрэг хүнсний ногооны  үрийг тараасан. Иймд сонгогдсон айл өрхүүд,1м2 талбайдаа өөрсдийн дуртай нарийн ногоо, цэцэгт ургамлыг сонгон тарих боломжтой болсон.  Аянд хамрагдагч 20 өрхийг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш нар  хариуцан авч, талбайд хагалгаа, үрсэлгээ хийгдэж эхлэх үеэс ургаж, боловсрох хүртэл нь ногоочдын тэр их хөдөлмөр,зүтгэл бүрийн шимээр өдрөөс өдөрт урган соёолж буй ногоон бүтээн байгуулалтыг хавар, зун, намар хэрхэн өөрчлөгдөж байгааг газар дээр нь буюу хариуцсан айл өрх нэг бүртэй хамтран ажиллаж, хяналтын дэвтэрт тэмдэглэл хийн зурагжууллаа.

 “1М2 ЭКО АЯН”-ы тайлант, өдөрлөгийг ХУД-н 5 хорооны иргэний танхимд зохион явууллаа.  Өдөрлөгт 5-р хорооны Засаг дарга М.Ганболд, ”Ногоон хөгжил” төслийн идэвхтэн гишүүн, ”Гүүд нэйброс” олон улсын байгууллагын орон нутгийн зөвлөгч Д.Гантөмөр, хэсгийн ахлагч, Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш нар, сонгогдсон 20-н айл өрхийн ногоочин, иргэд оролцсон. Тус өдөрлөг нь хийсэн ажлаа тайлагнаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцаж, туршлагаа  солилцов.

Энэхүү 4 сарын аяны хүрээнд талбайн хяналтын дэвтэр хөтлөх, заавар зөвлөгөө, явцын тэмдэглэл хийсэн үйл явц, талбайн өмнөх болон дараах зургаас харьцуулан  авч үзвэл 80%-90% нь газраа бэлдэх, үр үрсэлгээ хийж, суулгасан байгаа нь бидний хамтын ажиллагааны зорилго биелэсэн харагдаж байсан. Хамтран ажилласан ногоочиддоо Албан бус-Насан туршийн боловсролын хамт олноос талархсан сэтгэлээ илэрхийлж, өрх бүрт үсчний үйлчилгээнд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичиг, талархал, дурсгалын зүйл хадгалуулав.