Хан-Уул
Мэдээлэл

Д. ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ XXVI УДААГИЙН УРАЛДААН БОЛЛОО

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн урлаг зааланд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалтад Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 14 сургуулийн 1030 гаруй сурагчид оролцлоо.
Шилдэг сургууль, багш шалгаруулах шүүгчээр:

  • Нийслэлийн Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаа
  • Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш хормейстер Ш.Баттогоо
  • Монгол Улсын Соёл Урлагийн Ин Сургуулийн багш хормейстер Ц. Хонгорзул
  • Шүүгчдийн нарийн бичгээр Нийслэлийн Соёл Урлагийн газрын мэргэжилтэн Э.Лувсанцэрэн нар шүүн ажиллалаа.


Шалгаруулалтын дүнгээр:

  • Шилдэг аронжировщик багш: 52 дугаар сургуулийн багш Т.Цэнд-Аюуш
  • Шилдэг удирдаач багш: Буянт-Ухаа цогцолбор сургуулийн багш Р.Мягмарсүрэн
  • Тэргүүн байранд: 52 дугаар сургууль
  • Дэд байранд: 18 дугаар сургууль
  • Гутгаар байранд: Буянт-Ухаа цогцолбор сургууль
  • Тусгай байранд: Монгол Билиг Оюун, 15 дугаар сургуулиуд тус тус шалгарлаа.


Мөн 1 дүгээр шатны шалгаруулалтад амжилттай оролцсон 1,2,3 дугаар байрын  нийт 281 сурагч Монголын хүүхдийн ордонд 10 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулагдсан 2 дугаар шатны шалгаруулалтад амжилттай оролцож Хан-Уул дүүргийн 18, 52-р сургуулиуд 10 дугаар сарын 28-нд болох Нийслэлийн өдрийн гала концертод оролцох эрхээ авлаа.