Хан-Уул
Мэдээлэл

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНААС ХАЛАГДСАН БОЛОН ТҮР ЧӨЛӨӨЛӨГДСӨН ИРГЭДЭД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабтай хамтран 2018 оны 2-р ээлжийн цэргийн жинхэнэ албанаас халагдсан болон цэргийн албанд татагдаад түр чөлөөлөгдсөн иргэдийг хүлээн авч, ажил мэргэжлийн чиг баримжаа зөвлөгөө өгч, ажлын байр санал болгон, зуучлах ажлыг зохион байгууллаа.

Арга хэмжээнд хамрагдсан 457 иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэхэд 10,7 хувь буюу 49 нь ажилгүй, 47,0 хувь  буюу 215 нь оюутан, 42,2 хувь буюу 193 нь ажил хөдөлмөр эрхэлдэг залуучууд байна.

Арга хэмжээний үеэр 49 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгон, 62 иргэнд ажлын байр санал болгож, 18 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан ба ажил олгогчдоос  220 сул чөлөөтэй ажлын байрны захиалгатай “Номин холдинг” ХХК, “Дельта авто сервис” ХХК,  “Хүннү молл” ХХК “ОМСК” Харуул хамгаалалтын алба  зэрэг 4 аж нэгж байгууллага оролцон, иргэдэд  зөвлөгөө өгч, гарын авлага тараан, сурталчилгаа хийж ажиллалаа.