Хан-Уул
Мэдээлэл

“БҮТЭЭЛ ТӨРӨХ АГШИН ”

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Бүтээл төрөх агшин” сургалтын тайлант өдөрлөг дүүргийн Соёлын ордонд боллоо.
 
Тус төвийн мэргэжлийн чиг баримжаа олгох 10 дугаар сарын сургалтанд оёдол, эсгүүрийн 120, үсчний 120, даалин оёх 70, компьютерийн анхан, дунд шатны 60 цагийн тус тус хөтөлбөрт 41 иргэн амжилттай суралцаж “Чадамжийн гэрчилгээ”, мэргэжлийн 3 дугаар зэрэг, “Сертификат” гардан авлаа.  Төгсөгчид нь өөрсдийн хийж урласан бүтээлээр үзэсгэлэн гаргаж толилууллаа.
Оёдлын сургалтад биеэс хэмжээ авах, суурь эсгүүр гаргахад тулгуурлан монгол цамц, дээл эсгэж оёх, плаж, юубка зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгох анхан шатны бүх дамжлага ойлголт мэдлэгтэй болдог. Компьютерийн анхан, дунд шатны сургалтанд компьютерийн үндсэн бүтэц, 10 хурууны бичих дадлага, Microsoft office word  програм ашиглан бичиг баримт боловсруулах, хүснэгтэн мэдээлэл оруулах, засварлах, өнгө өгөх, график байгуулах, Adobe Photoshop программын үндсэн цэсний үүрэг, цээж зураг янзлах, хуучин зураг сэргээн засварлах, эвлүүлэг, хэвлэлийн эх бэлтгэх, фэйсбүүк хаяг нээн зураг, файл илгээх, хүлээн авах, Google хайлт хийж өөрт хэрэгтэй мэдлэг мэдээллийг авч суралцлаа.
 Үсчний сургалтаар үс засалтын түүхэн хөгжил, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, үсний бүтэц, онцлог, эмэгтэй, эрэгтэй өдөр тутам, гоёлын засалт, хими хийх, цайруулах, сорлох, гоёлын сүлжээс, гэмтэлтэй үс хуйхны эмчилгээ зэрэг онол, дадлагыг хийж сурцгаасан. Даалин оёх сургалтаар зүү ороож хатгах, хээ угалзны ангилал, загасан нуруу, өнгийн дагнаас гаргах, олон төрлийн монгол үндэснийхээ гар урлалд суралцсанаар орлого олох, амьдралаа дээшлүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Манай төвд сар бүр зохион байгуулагддаг дээрх сургалтуудад та ч бас суралцах бүрэн боломжтой. Холбогдох утас: 95021560
Байршил: ХУД-ийн 3-р хороо, “Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн 2 давхарт Албан бус-Насан туршийн боловсролын төв