Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 11-р сарын 1-ны өдөр “Статистикийн үйл ажиллагааг сурталчлах өдөр”-ийг дүүргийн иргэдэд үйлчлэх тав байрны “Нэг цэгийн үйлчилгээний төв ”-д зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Статистикийн мэдээллийг хэрхэн, хаанаас авч ашиглах талаар танилцуулж, 50 гаруй хэрэглэгчдэд 2017 оны тоо мэдээлэл, нугалбар судалгаа танилцуулгыг тарааж, ажлаа сурталчилж ажиллалаа.