Хан-Уул
Мэдээлэл

АРЬС ШИРНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮНҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Монголын Арьс ширний үйлдвэрийн холбооны удирдлагуудын зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Уузалтыг нээж Нийслэлийн байгаль орчны газрын Хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Б.Болортуяа үг хэллээ. Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг арьс ширний үйлдвэрийн 32 аж ахуйн нэгж байгууллагын 41 албан  тушаалтан оролцож санал солилцлоо.

Мөн Байгаль орчны судлаач доктор проффесер Н.Эрдэнэсайхан Хан-Уул дүүргийн Арьс ширний үйлдвэр орчмын газрын хөрсний хүнд металл, хромын бохирдлыг бууруулах судалгааны ажлын үр дүнгийн талаар танилцуулж, мэдээлэл өглөө.
Түүнчлэн арьс ширний үйлдвэртэй холбоотой зарим асуудлыг 2019 онд багтаан хэрэгжүүлж ажиллахаар боллоо.