Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫН САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСОЖ, ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцан ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг нь сонсож, зөвлөмж өглөө.


Тухайлбал албан хаагчдын ажиллах тав тухтай орчин, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх талаар санал хүсэлтийг нь сонсож, хэлтэс, албадын хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайлантай танилцлаа.

Түүнчлэн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллахыг мэдээлж, төрийн албан хаагчийн сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэн ажиллах. Мөн иргэд олон нийтийн санал хүсэлт, гомдлыг тухай бүр нь хариуцлагатай шийдэж ажиллахыг үүрэг болгож, ажлын амжилт хүслээ.

Цаашид Засаг даргын Тамгын газар ажилтан, албан хаагчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах тал дээр голлон анхаарч ажиллана хэмээн дүүргийн Засаг даргын Тамгын газар дарга Б.Энхболд онцлов.