Хан-Уул
Мэдээлэл

“ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЭМЭГТЭЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Нэг зүрх-нэг дүүрэг” аяны хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг Хамгаалах өдөр”-ийг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран  эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурийг нэмэгдүүлж, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, манлайлах, нийгмийн идэвх оролцоог сайжруулах замаар гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүдэд эерэгээр нөлөөлөх, зөв ойлголт хандлагыг бий болгож, хууль эрх зүйн, мэдлэг, мэдээлэл өгөхөөр өдөрлөгийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хүннү молл-д зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Хүүхэд хамгааллын тусгай хөтөлбөрт хамрагдсан  4, 6, 14 дүгээр хорооны 320 эмэгтэй урилгаар  оролцлоо. Өдөрлөгийн үеэр Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, 4 дүгээр хорооны Засаг дарга О.Ганхуяг, 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг, 14 дүгээр хорооны Засаг дарга Н.Наранцацрал, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын тусгай төслийн менежер Ц.Уранчимэг нар оролцож эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Өдөрлөгийн үеэр:

  • “Алтан босго академи” ахлах сургуулийн удирдлагууд 4 дүгээр хорооны зорилтот өрхийн 1 хүүхэд /Н.Баярмаа/-ийг 7 жил үнэ төлбөргүй суралцах эрх олгов.
  • Дэлхийн зөн Монгол ОУБ-аас 4,6,14 дүгээр хорооны “Хүүхэд хамгаалал” тусгай хөтөлбөрт хамрагдсан өрхүүдээс 3 өрх /4 дүгээр хорооны иргэн Ганзориг, 6 дугаар хорооны иргэн Э.Энхмэнд, 14 дүгээр хорооны иргэн Д.Сумьяа/-д 5 ханатай иж бүрэн гэрийг олгосон.
  • 4. 6. 14 хорооны эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан “Хүүхдэдээ бичих ээжийн захидал” уралдааны дүнг танилцуулан тэргүүн байранд шалгарсан 9 эмэгтэйд өргөмжөл, үнэ бүхий зүйлийг гардуулсан. “Хүүхдэдээ бичих ээжийн захидал” уралдааны
  • I байрыг С.Тогтохжаргал, Н.Оюунпүрэв, Л.Даваасүрэн
  • II байрыг А.Отгончимэг, Н.Энхцацрал, Н.Амаржаргал
  • III байрыг О.Уянга, Г.Ариундөл, Ш.Мөнхнасан

 

Өдөрлөгийн үеэр“Хүүхдэдээ бичих ээжийн захидал”  захидлын үзэсгэлэнг гаргаж, эмэгтэйчүүддээ урлагийн тоглолт, “Соёлын довтолгоо” кино үзвэрээр бэлэг барьлаа.