Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖИД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР БЭЛЭГЛЭВ

НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан /2019.03.07/ өдөр  олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 10 дугаар хорооны нэгэн өрх толгойлсон ээжид өргөө цагаан гэр бэлэглэж, баяр дээр нь баяр нэмлээ.

Иргэн Б.Оюунсайхан нь 0-12 насны 2 хүүхэдтэй, өөрийн гэсэн гэр оронгүй, олон жил аав, ээжийнхээ гэрт амьдарч ирсэн. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээлтэй байдаг билээ.
Иймд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 10 дугаар хорооны өрх толгойлсон нэгэн ээжийг сонгон өргөө цагаан гэртэй болгож, ядууралд орохоос урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах зорилготой бодитой бүтээлч ажил хийсэн, нэгэн эмэгтэйн ирээдүйн амьдралд өнгө нэмсэн үйл явдал боллоо.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлэхдээ “Хүүхдүүдээ таатай нийгэмд, сайн сайхан амьдруулах зөв эхлэлийг нь тавьж, үр хүүхдүүдтэйгээ өөрийн гэсэн өргөө цагаан гэртээ баяр хөөрөөр дүүрэн баяраа сайхан тэмдэглээрэй. Танай гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе хэмээлээ

Б.Оюунсайхан өнөөдөр иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэртэй болсондоо итгэж чадахгүй байна. Анх удаагаа эмэгтэйчүүдийн баяраар хамгийн том бэлэг авч, хоёр хүүхдийн маань заяа түшиж өргөө гэртэй боллоо хэмээн баярлаж талархсанаа илэрхийллээ.
Тус үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ДИТХ-ын төлөөлөгч, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-ын захирал Ч.Базарзаяа, ДИТХ-ын төлөөлөгч, дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!