Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ДҮҮРГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачилгаар “Эко дүүргийн эмэгтэйчүүд” хүндэтгэлийн үйл ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Хүннү молл” худалдааны төвд зохион байгуулагдлаа.

Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хүүхэд, эмэгтэйчүүдийн талаар төрөөс баримталж буй бодлого зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө Аз жаргалтай амьдрал зорилтыг тавьсан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд “Аз жаргалтай гэр бүл”, “Зөв хүүхэд –Зөв ирээдүй”, “Ахмадаа дээдэлье”  дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн амжилттай үргэлжилж байна. Ингээд авъяас чадвар, хөдөлмөр хүчээрээ улс эх орондоо бодитой хувь нэмэр оруулж, үр хүүхдүүдээ өв тэгш өсгөж хүмүүжүүлсэн өндөр гавьяатай та бүхэнд талархал дэвшүүлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг дэвшүүлэе” хэмээлээ.

“Эко дүүргийн эмэгтэйчүүд” хүндэтгэлийн үйл ажиллагаанд дүүргийн 16  хорооны олон хүүхэд төрүүлэн өсгөж, үр хүүхдээ өв тэгш өсгөн бойжуулсан, хүүхдүүд нь хөдөлмөр, авьяас чадвараараа улс эх орондоо бодитой хувь нэмрээ оруулсан  400 гаруй эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлж, Үндэсний урлагийн их театрийн уран бүтээлчдийн “Хүндэтгэлийн тоглолт”-ыг үзэж сонирхуулсан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.