Хан-Уул
Мэдээлэл

ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СОФТ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 9 дүгээр сарын 22 ны өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн спортын их наадмын Софт волейболын тэмцээн дүүргийн спорт хорооны зааланд явагдаж шилдэг багууд тодорлоо.

Тэмцээний онцлог нь 55 наснаас дээш ахмадууд оролцох бөгөөд талбайд эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин нэг баг болж өрсөлддөг, мөн тамирчин тухайн хорооны иргэн байх естой байдаг.

Тэмцээнд 9 хорооны баг оролцож 1-р байрт 10 дугаар хороо, 2-р байрт 14 дүгээр  хороо, 3-р байрт 1 дүгээр хорооны баг тамирчид тус тус байр эзэллээ.