Хан-Уул
Мэдээлэл

24 ЦАГААР БАЙНГЫН ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

НМХГ-ын даргын 2019 оны А/46 тоот “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай” тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан хуваарийн дагуу “Өлзийт” , Налайхын АТШН товчоонд 24 цагаар байнгын хяналт тавин, зорчигч болон тээврийн хэрэгсэлд зөвлөмж, сэрэмжлүүлгийг тараан урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж ажиллаж байгаа бөгөөд зөрчил илрээгүй байна.

Мөн иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан авто угаалгын газарт хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч зөрчил арилгуулах тухай хугацаатай албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.