Хан-Уул
Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА*

2020 оны 02 дугаар сарын 06

Тендерийн   нэр,   дугаар:  Хүнсний   эрхийн   бичгээр   үйлчилгээ   үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах,  ХУД2020/УТ-01

1. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдыг Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд: Багц 1 – 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20 дугаар хороо, Багц 2 – 4 дүгээр хороо, Багц 3 – 5 дугаар хороо, Багц 4 – 6 дугаар хороо, Багц 5 – 7 дугаар хороо, Багц 6 – 8 дугаар хороо, Багц 7 – 9 дүгээр хороо, Багц 8 – 12 дугаар хороо, Багц 9 – 13 дугаар хороо, Багц 10 – 14 дүгээр хороо, Багц 11 – 10, 16, 21 дүгээр хороо зэрэг болно.

  1. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

3. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

  1. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд нь 40.000.000 төгрөгөөс багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2019 оны санхүүгийн тайлан

5. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулах бөгөөд тендерийн хамт Багц-1- 764,160 /долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуун жар/, Багц-2-640,320 /зургаан зуун дөчин мянга гурван зуун хорь/, Багц-3- 721,920 / долоон зуун хорин нэгэн мянга есөн зуун хорь/, Багц-4865,920 / найман зуун жаран таван мянга есөн зуун хорь/, Багц-5– 496,320 /дөрвөн зуун ерэн зургаан мянга гурван зуун хорь/, Багц-6 1,512,675 /нэг сая таван зуун арван хоёр мянга зургаан зуун далан тав/, Багц-7 -1,052,835 / нэг сая тавин хоёр мянга найман зуун гучин тав/, Багц-8 -912,675 / есөн зуун арван хоёр мянга зургаан зуун далан тав/, Багц-9 -467,520 /дөрвөн зуун жаран долоон мянга таван зуун хорь/, Багц-10 -601,920 /зургаан зуун нэг мянга есөн зуун хорь/,  Багц-11 -1,101,795 / нэг сая нэг зуун нэг мянга долоон зуун ерэн тавтөгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

6. Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09–ний өдрийн 10.00 цагаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем ( www.tender.gov.mn )-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09–ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй. Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг www.tender.gov.mn хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө Худалдан авах ажиллагааны алба, Утас-70009011

ЦАХИМ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАР

Уг тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн дагуу зохион байгуулагдана. Тиймээс https://www.tender.gov.mn сайтаар нэвтрэн орж тендерт оролцох боломжтой.

1https://www.tender.gov.mn – заавал бүртгүүлнэ.

Баруун дээд хэсэгт – Бүртгүүлэх/Нийлүүлэгч 1. Байгууллагын регистрийн дугаар оруулах, өөр газар фокуслах Анхаарах зүйлс: – Байгуулага системд бүртгэлтэй байвал мэдээлэл автоматаар бөглөгдөж гарч ирнэ, – Үгүй тохиолдолд мэдээллийг та өөрөө бөглөнө 2. * – оор тэмдэглэсэн хэсгийг заавал бөглөнө, Өргөдөл хэсэгт материалыг *.pdf файлын төрөлтэй хавсаргаж илгээнэ 3. Өргөдөл ажлын 3 өдөрт батлагдах бөгөөд амжилттай үед хариу бүртгүүлсэн цахим хуудсанд ирэх бөгөөд холбоос хэсгээр орж баталгаажуулна 4. Бүртгүүлэх өргөдлийн Хариуцсан ажилтны хэсэгт бөглөсөн Хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглан нэвтэрнэ.

2. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүдэд цахим гарын үсэг тараагдаж эхэлсэн. Олгож байгаа байгууллагууд: 1. Монпасс ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшдэг эрх бүхий компани бөгөөд www.monpass.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

3. Дэлгэрэнгүй мэдээллийг Хэрэглэгчийн хөтөч хэсэгт заавар байршуулсан байгаа тухайн үйлдлийг хийж гүйцэтгэж байгаа видеог товъёогийн дагуу оруулсан болно. Мөн 62263014, 62263023, 62263026 утсуудаар холбогдож болно.

4.  Ирүүлж буй тендерт нэгдсэн товъёог үйлдэж түүний дагуу бэлдсэн *.pdf файлын төрөлтэй системд хавсарган ирүүлнэ. Энэ файл бэлтгэхдээ нэг файл нь 15 мегабайт, нийт 100 мегабайт хүртэлх хэмжээтэйгээр бэлтгэнэ.