Хан-Уул
Мэдээлэл

КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГАРСАН ТУШААЛ, ШИЙДВЭРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын         01 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 01 дүгээр сарын 27-ны өдрийн           А/108 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан албан мэдэгдлийн хэрэгжилтэнд гүйцэтгэлийн хяналтыг 2020 оны 02 дугаар сарын 07, 10-ны өдрүүдэд төрийн өмчийн 3 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 3 сургууль,     3 цэцэрлэг нийт 9 газарт хийлээ. Гүйцэтгэлийн хяналтаар 218 дугаар цэцэрлэг, 118 дугаар сургууль, “Солонго эс эф” ЕБС, “Сакура” ЕБС-иуд нь дээрх тушаал, шийдвэрүүдийн талаар мэдээ мэдээллийг самбарт байршуулан, Зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар эрхлэгч, захирлын тушаал гарган, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн сургалтын менежерүүд нь телевизээр явуулж буй хичээлд суралцагчид хэрхэн оролцож байгааг багш нар хянаж байгаа эсэх, оролцож буй байдал, оролцогчдын хувь зэргийг тооцож гаргасан, онлайнаар өдөр тутам харилцан хяналт тавин ажиллаж, суралцагчдыг идэвхижүүлэх арга хэмжээ авч байсан. 118 дугаар сургуулийн суралцагчид телевизийн хичээлд оролцож буй байдал 74%, Солонго эс эф сургууль нь 97%-тай хамрагдсан байна.

Ерөнхий боловсролын 60, 130 дугаар сургууль, Этүгэн дунд сургуулиуд нь телевизийн хичээлд оролцож буй байдлыг онлайн группээр хянасан байдал нь төдийлөн хангалттай биш байсан.

“Бамбуулай”, “Амила” цэцэрлэгүүд нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2020 оны 02-02/311 тоот мэдэгдлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй хаасан байна.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС