Хан-Уул
Мэдээлэл

ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ААН ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Улсын онцгой комиссын даргын “Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг томилох тухай” тушаал, “Ажлын хэсгийн удирдамж”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15, 20 дугаар хороо Скай хайпермаркет ХХК-ийн И март сүлжээ дэлгүүр болон Комит сервис ХХК-ийн Лавай худалдааны төвүүдийн лангуу, павильон түрээслэгч иргэдийн үйл ажиллагаатай танилцлаа. Дээрх зах, худалдааны төвүүдээр тухайн өдөр үйлчлүүлж буй иргэдийн зорчих хөдөлгөөний QR кодын бүртгэл, үйлчлүүлэгч, ажилтнуудын халуун хэмжсэн бүртгэл хөтлөлт, халдваргүйжүүлэлтийн бодис, халдвар хамгааллын хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, өдөр тутмын цэвэрлэгээ угаалга,халдваргүйжүүлэлтийн байдал болон хууль тогтоомж, дүрэм, журам, холбогдох тушаал, захирамжийн хэрэгжилтийг шалгалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн зах, худалдааны төвийн холбогдох удирдлага, дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуйч эмч, түрээслэгчдийн төлөөлөл болон тус газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, халдвар хамгааллын дэглэмийг сахин, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч, хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөхийг уриаллаа.