Хан-Уул
Мэдээлэл

ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын онцгой комиссын даргын “Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг томилох тухай” тушаал, “Ажлын хэсгийн удирдамж”-ийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлвэрийн сайд Г.Ёндонгоор  ахлуулсан ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэл, Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын  албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нийтийн үйлчилгээтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэний үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх зөвлөгөө зөвлөмжийг өгч, холбогдох удирдлага, дотоод хяналтын ажилтан, менежер, түрээслэгчдийн төлөөлөл болон тус газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, халдвар хамгааллын дэглэмийг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн бүрийн оролцоо чухал болохыг уриаллаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна .

ХАН -УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС