Хан-Уул
Тендерийн урилга Худалдан авах ажиллагааны алба

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Халуун усны барилгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нэг цэгийн төв болгон засварлах /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХНХ/202101020

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Халуун усны барилгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нэг цэгийн төв болгон засварлах /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо/ ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил  болох 2019, 2020 оны борлуулалтын орлогын дундаж нь 100,000,000-аас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020 он/-ийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайланг, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2019, 2020/ онуудын дундаж нь 61,500,000-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

1.2.1.   1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл / ба түнээс дээш/

Шинэ бол: ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт /ба түүнээс дээш/

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Шинэ бол:

БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил

БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна шугам сүлжээний угсралт

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

Тендерийн хамт 2.050,000 (хоёр сая тавин мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт хийснээс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn