Хан-Уул
Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА /2021.06.30/

Огноо : 2021.06.30

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн 4, 10, 12, 14, 16, 21-р хороодод орчны тохижилт хийх ажил

Нээлттэй тендер шалгаруулалтын ялгагдах дугаар нь: ХУДХААА/202101009

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн 4, 10, 12, 14, 16, 21-р хороодод орчны тохижилт хийх ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 

        Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 

Үүнд: 

    • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2019, 2020/ онуудын дундаж борлуулалтын орлого 300,000,000-аас багагүй байна. 
    • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-аас багагүй байна. 
    • Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг давхар шалгана.
    • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2019, 2020/ оны аль нэг жилд 300,000,000-аас багагүй үнийн дүнтэй тохижилтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. 
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм 
  • БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил
  • БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

Тендерийн хамт 3 600 000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хүчинтэй байна. 

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна. 

Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. 

Дотоодын давуу эрх тооцно. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011