Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 34 дүгээр сургуулийн шинэ өргөтгөл буюу загварын БАГА сургуулийн барилгын шав тавигдлаа

Жил ирэх тусам дүүргийн хүн амын тоо өсөн нэмэгдэж, энэ хэрээрээ сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал тулгамддаг.
Ялангуяа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүн амын төвлөрөл ихтэй сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байсан асуудал шийдэгдэж, цэцэрлэгийн 4 бүлэг, 400 гаруй хүүхдийн суудалтай урлаг, спортын заалтай загварын БАГА сургуулийн барилгын шав тавигдлаа.
34 дүгээр сургуулийн дэргэдэх бага сургуулийн шинэ барилга ашиглалтад орсноор 4 дүгээр хорооны цэцэрлэгийн насны 100 гаруй хүүхдүүд таатай, тохилог орчинд суралцах нөхцөл бүрдэх юм.