Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс шалгалтын мэдээ

1. ХАМТАРСАН БАГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ: Цагдаагийн ерөнхий газар, НМХГ-ын дарга нарын хамтран баталсан “Худалдаа, үйлчилгээний газруудад хамтарсан хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу тус дүүргийн Цагдаагийн албан хаагчидтай хамтран 1-21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 100 аж ахуйн нэгж байгууллагад хамтарсан хяналт шалгалт хийлээ.
2. ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ: 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар шинэчилсэн хариуцлагын гэрээ байгуулах нийт 556 иргэн, аж ахуйн нэгжээс 188 иргэн, аж ахуйн нэгж буюу 33.4 хувь нь байгуулаад байна. Үүнд :
3. ВАКЦИНЖУУЛАЛТЫН МЭДЭЭ:
ДОК-оос өгсөн үүрэг даалгаврын дагуу ХУД-ийн ЭМТ, ХУД-ийн ОБХ-ийн хэлтэс, ХУД дэх ЦГ-ын 1, 2 дугаар хэлтсийн холбогдох албан хаагч нартай хамтран Хүннү молл, Фүүд сити, Мишээл экспо, Бум худалдааны төв, Зайсан хилл худалдааны төвүүдэд байрлах явуулын дархлаажуулалтын цэгүүдийн барилга байгууламж, вакцин хадгалалт, тээвэрлэлт, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хамтран хяналт тавьж ажиллалаа. Вакцины хадгалалтын горим алдагдаагүй. Вакцины дараах урвал хүндрэл бүртгэгдээгүй
4. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ:
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор тус дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд 2021.11.25-2021.12.02-ны хооронд зохион байгуулагдаж байгаа “Өвлийн идэш” арга хэмжээний үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа.
МЭАЦ-ийн гарал үүслийн гэрчилгээг VCS апликейшнээр шалгаж бүртгэл хөтлөв.
Тус арга хэмжээнд Төв аймаг, Ховд, Хөвсгөл, Завхан, Дунговь , Дорноговь, Архангай, Сүхбаатар, Дорнод, Увс, Хэнтий, Эрдэнэт 12 аймгаас оролцож байна.
Махны МЭАЦ-ийн гарал үүслийн гэрчилгээтэй
Жингийн баталгаажилт хийгдсэн
Мах ачсан тээврийн хэрэгслийн тэвшин дээр малын нэхий арьс,шир, хучлага холилдож ачсан эсэх,
Мах худалдан борлуулж байгаа малчдын гутал, хувцасны эрүүл ахуй ариун цэвэр дээр хяналт тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.