Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН НААДМЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Төрөөс баримтлах бодлогыг  хэрэгжүүлэх, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Биеийн тамир, спортын салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд дүүргийн иргэдийг биеийн тамирын дасгал  хөдөлгөөнөөр хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих зорилгоор зохиогдож буй иргэдийн спортын наадам 4 төрлөөр зохиогдож  байгаа билээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу 2021 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн тэмцээнээр нээлтээ хийлээ. Тэмцээний үеэр тамирчид, оролцогчдын халдвар хамгаалын дэглэмийг сахиулж /маскаа тогтмол зүүх, гараа тогтмол ариутгах/, заалны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалыг тогтмол хийж , зааланд 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгууллаа. Тус тэмцээнд 12 хорооны 180 гаруй тамирчин оролцсоноос:
эрэгтэй
 17-р хороо алтан медаль
 1-р хороо мөнгөн медаль
 16-р хороо хүрэл медаль
эмэгтэй
 2-р хороо алтан медаль
 16-р хороо мөнгөн медаль
 1-р хороо хүрэл медаль
Тус тус шалгарч 17-р хорооны эрэгтэй баг тамирчид, 2-р хорооны эмэгтэй баг тамирчид нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авлаа. Нийт оролцсон дүүргийнхээ иргэддээ баярласан талархсанаа илэрхийлж, дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.