Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг хүлээлгэн өглөө

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардагдах хэрэглэгдэхүүнүүдийг шийдвэрлэн өглөө.

Тухайлбал 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дүүргийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин багш, сурагчдын сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, авьяас чадварыг хөгжүүлэхэд нэн хэрэгцээтэй notebook, хүүхдийн эко тоглоом зэрэг шаардлагатай эд зүйлсийг 15 дугаар сургуулийн захирал, 41 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт хүлээлгэн өглөө. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар