Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргээс дүүргийнхээ зорилтот бүлгийн иргэдэд өргөө цагаан гэрийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн захирамжаар олголоо

Хан-Уул дүүргээс дүүргийнхээ зорилтот бүлгийн буюу өрх толгойлсон олон хүүхэдтэй эх, гурван өнчин дүүгээ асран халамжилж буй хүү, гал түймрийн улмаас орон гэрээ алдсан залуу хосууд зэрэг гурван өрхөд өргөө цагаан гэрийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн захирамжаар олголоо.
 
Гэрийн батламжийг Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн хүлээлгэн өгч, гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэв.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР