Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэг Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан дүүргийнхээ сувилагч нарыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнаж, урамшуулав.

Хан-Уул дүүрэг Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрэлцэж, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгийн сувилагч нарыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнаж, урамшуулав.
Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн, Засаг даргын орлогч С.Сайнбаяр нар гардуулан өгч, иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ.