Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Сүүлийн үед усархаг бороо их хэмжээгээр орж, орон сууцны доод подваль, гараашууд усанд автан иргэд эд хөрөнгөөрөө хохирсон асуудлууд үүссэн. Энэхүү асуудлыг шийдвэрлэн, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зориулалт бүхий ус соруулах зөөврийн дизель насосыг дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.
Дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн К4100D загварын уг дизель насос нь 2022 онд үйлдвэрлэсэн, 10 метр гүнээс 1 секундэнд 29 литр ус сорох хүчин чадалтай, эргэлтийн хурд нь 1 минутад 1500, зэрэг давуу талуудтай сүүлийн үеийн төхөөрөмж юм.