Хан-Уул
Тендерийн урилга

 Нийслэлийн ерөнхий боловсролын 18, 32, 118 дугаар сургуулиудад суурин компьютер, дагалдах хэрэгсэл, 12, 28, 35, 73, 209 дүгээр цэцэрлэгүүдэд зөөврийн компьютер /ХУД/, НХААГ/202204417 тендерийн урилга

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Нийслэлийн ерөнхий боловсролын 18, 32, 118 дугаар сургуулиудад суурин компьютер, дагалдах хэрэгсэл, 12, 28, 35, 73, 209 дүгээр цэцэрлэгүүдэд
зөөврийн компьютер /ХУД/, НХААГ/202204417 ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан
байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын дундаж борлуулалтын орлого нь 100,000,000 (нэг зуун сая) төгрөгөөс багагүй байна.
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 он.
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онд доод тал нь нэг удаа 100,000,000 (нэг зуун сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Тендерийн хамт 930,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй.
Тендерийг 2022 оны 09 сарын 23-ны өдрийн 09.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 09 сарын 23-ны өдрийн 09.30 минутад зохион байгуулна.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар,
606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011
Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn