Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орчны тохижилт (12 дугаар хороо) ажлын тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орчны тохижилт (12 дугаар хороо)
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202201063
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил болох 2021 онд борлуулалтын орлого нь 50,000,000 (тавин сая) төгрөгөөс багагүй байна.
Сүүлийн 1 жил (2021 он) онд доод тал нь нэг удаа 50,000,000 (тавин сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь:
– ЗТ-8.1. Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл
2. Ажил гүйцэтгэх байгууллага нь:
Барилга хот байгуулалтын яамны
– БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.
Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг
2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч
болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот,
Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011
Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn