Хан-Уул
Мэдээлэл

1000 Өсвөр үе, залууст “Хорт зуршлаас сэргийлье” өртөөчилсөн сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хэрэгжүүлж буй “Урам” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвөөс өсвөр үе, залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг таниулах, эрүүл, зөв дадал хэвшилд уриалах зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1045 оюутан залууст “Хорт зуршлаас урьдчилан сэргийлье” сэдэвт өртөөчилсөн сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар архи, тамхи болон цахим донтолтын хор уршиг, урьдчилан сэргийлэх арга замын  талаар авч үзэн өсвөр үе залуусын эерэг нөлөөлөл, зөв бодол, хандлагын талаар нээлттэй ярилцлаа.

Сургалтад хамрагдсан

  1. Аварга ахлах сургууль
  2. Хүнс Технологийн Политехникийн коллеж
  3. Монгол Солонгосын Политехникийн коллеж
  4. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн МСҮТ
  5. Герман Монголын МСҮТ

Хангай МСҮТ-ийн 1, 2 дугаар курсийн оюутнууд маань сургалтаар олж мэдлэг болоод өөрсдийн үзэл бодлоороо бусдыгаа уриалахаар “Хотын соёл-Хан-Уул” илтгэлийн тэмцээн оролцох болно. Амжилт хүсье. Ирээдүй хойч үе маань хортой бүхнээс хол байх ухаалаг залуус байна гэдэгт итгэж байна.