Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Иргэдийн спортын X наадам спортын 8 төрлөөр 2-н үе шаттайгаар 4500 гаран иргэдийг хамруулан амжилттай зохион байгуулж дууслаа

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” 02/09 дүгээр тогтоол, 2020 оны “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 02/10 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны III-03/28 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн спортын X наадмыг 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ны хооронд спортын 8 төрлөөр 2-н үе шаттайгаар 4500 гаран иргэдийг хамруулан амжилттай зохион байгуулж дууслаа.
“Байгууллагын нэгдсэн дүнгээр”
I байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хороо
II байр Д.Алимаа Засаг даргатай 8 дугаар хороо
III байр Ш.Отгон Засаг даргатай 7 дугаар хороо
Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос санаачлан энэ жилээс эхлэн цаашид уламжлал болгон
 Шилдэг зохион байгуулалт, идэвх санаачлагатай оролцсон хороог шалгаруулан “ТУСГАЙ БАЙР”
 Иргэдийн спортын наадамд жил бүр баг тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулдаг “ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН” шалгаруулан шагнаж урамшуулахаар болсон онцлогтой.
“Шилдэг Нийгмийн ажилтан”-аар шалгарсан 19 дүгээр хорооны нийгмийн ажилтан Д.Амгалан
Шилдэг зохион байгуулалт, идэвх санаачлагатай оролцож “ТУСГАЙ БАЙР”-т Д.Энхжаргал Засаг даргатай 5-р хорооны баг тамирчид шалгарсан байна.
Төрөл тус бүрт багийн нэгдсэн дүнгээр:
1. “Спорт явган аялал”ын тэмцээнийг 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Жаргалантын ам”-нд зохион байгуулсан.
Тус тэмцээнд 18 хорооны 16 багийн 200 тамирчин өрсөлдсөнөөс:
I байр Ш.Отгон Засаг даргатай 7-р хороо
II байр Б.Байгалмаа Засаг даргатай 21-р хороо
III байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
2. “Олс таталт”-ын тэмцээнийг 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 16 хорооны 28 багийн 150 гаруй тамирчин өрсөлдсөнөөс:
Эрэгтэй төрөлд:
  • I байр Д.Ганбадрах Засаг даргатай 14-р хороо
  • II байр Д.Долгор Засаг даргатай 12-р хороо
  • III байр Б.Байгалмаа Засаг даргатай 21-р хороо
Эмэгтэй төрөлд:
  • I байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
  • II байр Э.Насан-Очир Засаг даргатай 2-р хороо
  • III байр Б.Байгалмаа Засаг даргатай 21-р хороо
3. “Ширээний шагайн наадгай” –н тэмцээнийг 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 20 хорооны 40 багийн 400 гаруй тамирчин өрсөлдсөнөөс:
  • I байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
  • II байр Д.Ганбадрах Засаг даргатай 14-р хороо
  • III байр Д.Энхжаргал Засаг даргатай 5-р хороо
4. “Хийн дасгал”-ын тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 11 хорооны 15 багийн 270 тамирчин өрсөлдсөнөөс:
Ахмад насны ангилалд:
  • I байр Д.Алимаа Засаг даргатай 8-р хороо
  • II байр Ш.Отгон Засаг даргатай 7-р хороо
  • III байр Б.Сугар Засаг даргатай 6-р хороо
Залуу насны ангилалд:
  • I байр Д.Алимаа Засаг даргатай 8-р хороо
  • II байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
  • III байр Ш.Отгон Засаг даргатай 7-р хороо
5. “Аэробик”-ын тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 8 хорооны 13 багийн 234 тамирчин өрсөлдсөнөөс:
Ахмад насны ангилалд:
  • I байр Д.Алимаа Засаг даргатай 8-р хороо
  • II байр Б.Сугар Засаг даргатай 6-р хороо
  • III байр Э.Насан-Очир Засаг даргатай 2-р хороо
Залуу насны ангилалд:
  • I байр Д.Алимаа Засаг даргатай 8-р хороо
  • II байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
  • III байр Д.Энхжаргал Засаг даргатай 5-р хороо
6. “Волейбол ”-н тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд дүүргийн Биеийн тамир, спортын хорооны заал болон 75 дугаар сургуулийн зааланд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 20 хорооны 40 багийн 400 гаруй тамирчин өрсөлдсөнөөс:
Эмэгтэй төрөлд:
  • I байр А.Отгон-Эрдэнэ Засаг даргатай 24-р хороо
  • II байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
  • III байр С.Батхишиг Засаг даргатай 3-р хороо
Эрэгтэй төрөлд:
  • I байр Б.Алтантуяа Засаг даргатай 10 дугаар хороо
  • II байр М.Энэрэл Засаг даргатай 20 дугаар хороо
  • III байр Б.Мөнхболд Засаг даргатай 22-р хороо
7. “Софт волейбол ”-н тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 18 хорооны 18 багийн 150 гаруй тамирчин өрсөлдсөнөөс:
  • I байр Д.Алимаа Засаг даргатай 8-р хороо
  • II байр Ц.Эрдэнэцэцэг Засаг даргатай 23-р хороо
  • III байр М.Энэрэл Засаг даргатай 20 дугаар хороо
8. “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 29-ны өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны заал болон 75 дугаар сургуулийн зааланд зохион байгуулсан.
Тус тэмцээнд дүүргийн 17 хорооны 31 багийн 370 гаруй тамирчин өрсөлдсөнөөс:
Эмэгтэй төрөлд:
  • I байр А.Сүххишиг Засаг даргатай 17 дугаар хороо
  • II байр И.Сарангэрэл Засаг даргатай 1 дүгээр хороо
  • III байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хороо
Эрэгтэй төрөлд:
  • I байр Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хороо
  • II байр Д.Мөнхжаргал Засаг даргатай 18 дугаар хороо
  • III байр С.Ариунтуяа Засаг даргатай 11 дүгээр хороо тус тус шалгарсан байна.
Тэмцээнд оролцсон хороодын албан хаагч, тамирчид, ард иргэддээ СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ