
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан.
ЖУРМЫН ХҮРЭЭНД шаардлага хангасан сүүний үйлдвэрт зөвхөн өвлийн улиралд нийлүүлж байгаа сүүний литр тутамд 500 төгрөгийн урамшууллыг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчид, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд олгоно.