Хан-Уул
Мэдээлэл

Газрын тухай багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдлаа

  Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын багц хуулийн төсөл болох Газрын ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байна.                                 /2023.01.12/-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд дүүргийн Газар зохион байгуулалтын алба зохион байгуулж, нийт 120 гаруй иргэд оролцлоо. Барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас хуулийн төслийг танилцуулж, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга, холбогдох мэргэжилтнүүд, дүүргийн Иргэдийн хурлын Төлөөлөгчдийн төлөөлөл оролцож харилцан санал солилцлоо.