Хан-Уул
Мэдээлэл

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.

/2023.01.26/ Дүүргийн нутаг дэвсгэр дэх гулгаа үүсдэг 10 байршилд буюу өгсүүр зам талбайд нийт 20 ширхэг давсны савыг байрлуулж, 3тн орчим давсаар дүүргэн халтиргаа гулгаанаас сэргийлэх ажил Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна. Тухайлбал дүүргийн алслагдсан бүсийн гэр хорооллын уруу зам, нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа ихтэй өгсүүр болон уруу авто замуудад яаралтай үед ашиглах давсны савыг байршууллаа.

Мөн давс, бодис цацдаг тусгай зориулалтын автомашинаар зам талбайн сүүдэрлэг болон машины яндангийн уснаас үүссэн мөс ихээр тогтсон халтиргаа ихтэй хэсгүүдэд хэсэгчлэн давс цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.