Хан-Уул
Мэдээлэл

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, ногоон байгууламж, явган зам дээр зөвшөөрөлгүй байршуулсан өнгө үзэмжгүй урагдаж, хуучирсан мэдээллийн самбаруудыг буулгаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, ногоон байгууламж, явган зам дээр зөвшөөрөлгүй байршуулсан өнгө үзэмжгүй урагдаж, хуучирсан мэдээллийн самбаруудыг буулгаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/20 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын А/96 дугаар захирамжаар дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, явган хүний зам дээр байршуулсан өнгө үзэмжгүй урагдаж, хуучирсан зар сурталчилгааны мэдээллийн самбаруудыг буулгаж, зөрчлийг арилган ажиллаж байна.