Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн VII хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2023

Хан-Уул дүүргийн долоодугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

100 ӨРХИЙН 420 ИРГЭДИЙН ЦЭВЭР, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

7,8 дугаар хорооны 17-р гудамжинд борооны дараа ус ихээр тогтож айл өрх усанд автан, иргэд зорчих боломжгүй нөхцөл үүсдэг байсан хэсэгт үерийн ус зайлуулах 300м шуудууг дүүргийн төсвийн хөрөнгөөр хийж иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.

-Яармаг суурьшлын шинэ төвийн хоёрдугаар ээлжид барих гадна ариутгах татуургын гунимуй болон гадна бохир усны насос станц-2 10м3 бохир усны цооногийн ажил хамт хийгдлээ. Ажлын явц 60%-тай үргэлжилж байна.