Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 224 гарааш буулгаж, иргэдийн санал хүсэлтийн дагуу эмнэлэг, авто зогсоол байгууллана

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, тохижуулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах зорилгоор нийт 13 байршилд зөвшөөрөлгүй барьсан 224 гарааш буулгаж 3636 мк талбайг чөлөөлж, орчмын оршин суугчдын санал хүсэлтийн дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.

Тухайлбал дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүрэг дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгаж, тохижилт хийгдсэн. Үүнд: – 1-р хороонд байрлах 67-р цэцэрлэгийн зүүн талын гараашуудыг буулгаж нийтийн эзэмшлийн авто зогсоол болгон тохижууллаа.

– 2-р хороонд байрлах 65-р цэцэрлэгийн хойд талын гараашуудыг буулгаж чөлөөлсөн талбайд эко хавтангаар тохижуулсан авто зогсоол байгууллаа.

-2-р хороонд байрлах То Ван 24-р байрны баруун талын гараашуудыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт болон авто зогсоол байгууллаа.

– 10-р хорооны 22 гараашийг буулгаж, чөлөөлсөн талбайд ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ барихаар төлөвлөөд байна.