Хан-Уул
Мэдээлэл

Хугацаат цэргийн алба хаагчдыг эргэх, ахуй байдалтай танилцах арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Хан-Уул дүүргээс 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдыг эргэх, ахуй байдалтай танилцах, Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр орон нутгийн төрийн захиргааны байгууллагын бодлого, шийдвэрийг танилцуулах, мөн дайчилгааны тодотголын чиглэлээр тус ангитай хамтран ажиллаж байна.

Тус арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Б.Эрдэнэпил, гишүүдэд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын орон нутгийн хамгаалалтын офицер, дэд хурандаа Х.Бат-Амгалан, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Тоо бүртгэлийн ахлах офицер, дэд хурандаа Д.Баасанхүү, дайчилгааны офицер, хошууч О.Ариун-Эрдэнэ нар 2023 оны 04 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна.